Нийгэм | 2023-04-07
ОРХОН: Ногоон амины орон сууцны талаарх нээлттэй өдөрлөг болно  
А.Админ / 375
ОРХОН: Ногоон амины орон сууцны талаарх нээлттэй өдөрлөг болно  

Энэ сарын 22,23-нд Орхон аймагт “Ногоон амины орон сууц” нээлттэй өдөрлөг болно. Үүнийг аймгийн ИТХ, ЗДТГ, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, “Монголын амины орон сууц инноваци, хөгжлийн төв” хамтран зохион байгуулах юм.

Орхон аймаг тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд Эрдэнэ, Оюут багт эрчим хүчний хэмнэлттэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, амины орон сууц барих юм. Үүний эхлэл болгож загвар орон сууц барих болон иргэдэд ногоон барилгын мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.

Ногоон амины орон сууц гэдэг нь сэргээгдэх эрчим хүч ашигласан, дулаан алдагдалгүй, барилгын материал нь хүний биед сөрөг нөлөөгүй, цахилгаан, усны хэмнэлттэй барилгыг хэлнэ.  Иймд Эрдэнэ багийн 6 га талбайд барих 60 айлын хаус, Оюут багийн 48 га талбайд барих 300 айлын хаус хороолол нь дээрх шалгуурыг бүрэн хангасан байх юм.

Мөн  өдөрлөгийн үеэр Ногоон зээлийн санхүүжилтийн талаар нэмэлт мэдээлэл өгнө. Ногоон зээлийн санхүүжилтийг Худалдаа хөгжил, Төр, Голомт банк жилийн 8 хувь, Хас, Улаанбаатар, Капитрон, Ариг банк 12 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай  120 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгодог юм.

Сэтгэгдэл: