Нийгэм | 2023-09-21
Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Гэгээн Муза” наадмаас дөрвөн алтан цом хүртлээ
Б.Саранчимэг / 333
Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Гэгээн Муза” наадмаас дөрвөн алтан цом хүртлээ

Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадам Улаанбаатар хотноо энэ сарын 17-нд боллоо.

Олон улсын театрын наадмаас Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид "Асаж буй толгод" жүжгээрээ дөрвөн алтан цом хүртлээ.

“Гэгээн Муза” наадмын шилдэг найруулагч, шилдэг зохиолчоор найруулагч Г.Мишээл, шилдэг эрэгтэй дүрээр МУСТА жүжигчин Б.Эрдэнэхүү, шилдэг зураачаар Б.Сайханбаяр нар шалгарлаа.

Г.Мишээл: /СТА/ Театрын урлагийн шилдгийг шалгаруулах Гэгээн муза наадамд манай хамт олон амжилттай оролцоод ирлээ. Дөрвөн номинацид алтан цомын эзэн боллоо. Энэ амжилтыг үзүүлэхэд хамгийн их дэмжлэг үзүүлсэн, биднийг үргэлж дэмжиж байдаг Эрдэнэт хотын нийт иргэд, театрын бяцхан үзэгчдэдээ маш их баярлаж байна. Театрын уран бүтээл бол хамтын хөдөлмөр байдаг. Тиймээс уран бүтээлд хамтран оролцдог, бүтээлийг бүхий л талаар дэмждэг хамт олондоо баярлалаа.

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Асаж буй толгод” хүүхдийн жүжгээ Улаанбаатар хотод тоглосон. Тус тоглолтын ашгийн тодорхой хувийг Эрдэнэт хотын бяцхан иргэн Г.Гэгээнсондор охины эмчилгээний зардалд хандивлалаа.

Сэтгэгдэл: