Эрүүл мэнд | 2024-01-05
Орхон аймаг хавдрын бай эмчилгээг 72 хүнд хийжээ
А.Админ / 380
Орхон аймаг хавдрын бай эмчилгээг 72 хүнд хийжээ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өнгөрсөн онд хавдрын бай эмчилгээ эхлүүлж,  тархины цус харвалтын нэгж, дурангийн тасаг байгуулснаар олон хүнийг аймагтаа эмчлэх боломж бүрдсэн юм.

Тухайлбал, ходоодны хавдартай хоёр, бүдүүн, шулуун гэдэсний хавдартай 16, хөхний 23, элэг нэг, бөөр хоёр, уушгины хадвартай найм, өндгөвчний 11, умайн хүзүүний хавдартай  нэг зэрэг нийт 72 өвчтөнд 471 сая төгрөгийн өртөг бүхий  хавдрын бай эмчилгээ  хийжээ.

Мөн  мухар олгой, цавины эвэрхий засах хагалгааг дурангаар анх удаа хийсэн байна.  Зүрхний шигдээсийн үед титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг өнгөрсөн онд 215 хүнд хийж  бүлэн хайлуулах эмчилгээг 39-89 насны таван  хүнд амжилттай хийжээ. Бүлэн хайлуулах эмийн нэг бүрийн үнэ нь гурван сая төгрөг бөгөөд нэг үйлчлүүлэгчид  хоёр ширхэгийг өгч эмчилсэн байна.  

 

Сэтгэгдэл: