Боловсрол | 2024-03-12
ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ “UPDATE+” ӨДӨРЛӨГ БОЛНО
Г.Оюунтуяа / 138
ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ “UPDATE+” ӨДӨРЛӨГ БОЛНО

              Баян-Өндөр сумын ИТХ-аас хэрэгжүүлж буй “Суралцагч Хот” хөтөлбөрийн хүрээнд “UPDATE+” өдөрлөгийг “Сайнаас суралцъя”  уриан дор зохион байгуулах гэж байна.

           Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв хэв маягт уриалж  “Эрүүл иргэн”-ийг бүтээх зорилготой тус өдөрлөгт олон улсын хоолзүйч З.Маргарита, сэтгэл засалч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатар, хүний их эмч, хүнсний инженер А.Төгөлдөр нар өөрийгөө бүтээсэн түүх, энгийн аргачлалаар эрүүл зөв амьдралыг бий болгох дадал, туршлагаасаа хуваалцахаар ирэх юм.  Илтгэлийн сэдвүүд:

З.МАРГАРИТА- “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС”

А.ТӨГӨЛДӨР- “ӨВЧНИЙ ШАЛТГААН НӨХЦӨЛ БА ХИЙ ДАРАХ АРГУУД”

Д.ЭРДЭНЭБААТАР - “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ҮНДЭС”

            "Update+" өдөрлөг 3-р сарын 15-ны баасан гарагийн 10-12 цагийн хооронд "Уурхайчин" соёлын ордонд болно. Өдөрлөг үнэ төлбөргүй бөгөөд өөрийгөө хайрладаг, шинэ мэдлэг, мэдээлэл эрэлхийлдэг Орхон аймгийн бүх иргэдэд нээлттэй. 

Сэтгэгдэл: