Эрүүл мэнд | 2024-01-10
Орхон аймаг энэ онд эрүүл мэндийн салбарт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
А.Админ / 284
Орхон аймаг энэ онд эрүүл мэндийн салбарт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Энэ онд орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс засал, гэмтлийн тасагт их засвар хийж 4D, 5D эхо аппарат авч эмнэлгийн гаднах авто зогсоолыг өргөтгөнө.

Өнгөрсөн онд БОЭТ-д 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ онд 800 сая төгрөгөөр нэмэгдэж байна.  Сүүлийн дөрвөн жилд  Орхон аймагт эрүүл мэндийн салбарт  улс болон орон нутгийн төсвөөс 23,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс орон нутгаас 10,2 тэрбум төгрөгийг нь гаргажээ. Эдгээр хөрөнгө оруулалтын дүнд Орхон аймаг Хавдрын бай эмчилгээ эхлүүлж,  Дурангийн нэгдсэн тасаг байгуулсан юм.

Сэтгэгдэл: