Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 507 сувилагч, 179 тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Энэ нь Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хувьд хангалттай тоо биш юм.
Иймд сувилагч мэргэжлийн онцлог, давуу тал, үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, сувилагчдыг орон нутагтаа урих зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс “Миний мэргэжил- Миний бахархал Би сувилагч” ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн 100 гаруй сувилагч оролцож мэргэжил, ур чадвараараа өрсөлдөж байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт ирэх сард гарна.
Орхон аймаг сүүлийн найман жил “Эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сувилагч нарт таван жилийн хугацаанд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн сүүлийн дөрвөн жилд найман туслах сувилагчийг байнгын орон тоогоор ажиллуулж, цалин урамшуулалд нь орон нутгаас 284 сая төгрөг зарцуулжээ.
Сэтгэгдэл: