Эрүүл мэнд | 2024-06-21
Сүүлийн 4 жилд Залуучуудын ордны үйл ажилагааанд давхардсан тоогоор 85000 залуус хамрагджээ
Б.Саранчимэг / 498
Сүүлийн 4 жилд Залуучуудын ордны үйл ажилагааанд давхардсан тоогоор 85000 залуус хамрагджээ

2020 онд Орхон аймагт ашиглалтад орсон Залуучуудын ордон нь улсдаа анхдагч бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад хэдийн таван жил өнгөрчээ.

Залуучуудын ордны барилгыг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Уг барилга нь 1056 м.кв талбайтай, 2 давхар, 280 хүний хурлын танхим, кофе шоп, номын сан, сургалтын танхимуудтай орчин үеийн жишигт нийцсэн цогцолбор юм.

Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3 зорилт 37 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж, 160 гаруй нэгдсэн болон хэсэгчилсэн үйл ажиллагаанд  давхардсан тоогоор 85000 залуучуудыг хамруулсан байна.

Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-ийн хүрээнд Сэтгэлийн дархлаа аян Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэхэд хаалгаа нээцгээе үзэсгэлэн худалдаа, Мэргэжил сонголтын аян, Урлагийн наадам, Сэтгэл нэмье төсөл Идэвхэжсэн-2030 төсөл, ‘’Итгэл дэд хөтөлбөр’’ зэрэг онцлог ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.Хамгийн онцлог хөтөлбөр нь Ээж хүүгийн болзоо бөгөөд өсвөр насны хүүгээ ойлгох, тэдэнтэй ярилцах зорилготой юм. 

Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуучуудын эрүүл мэндээ хамгаалах хандлагад эерэг өөрчлөлт анзаарагдаж, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нийгэмд эзлэх байр суурь зохих түвшинд дээшилж, хорих ангид ял эдэлж байгаа залуучуудын төлөвшил, нийгэмд эргэн нэгдэх үйл явцад ахиц гарсан байна.

 

Сэтгэгдэл: