Үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуусыг ном унших дадалд сургах, бүх нийтээрээ ном уншихыг уриалсан “Номын баяр” өдөрлөг өнөөдөр нээлтээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Номын баяр” өдөрлөгийг 36 дахь удаагаа тэмдэглэж байна.
Тус өдөрлөгт СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, модернист яруу найрагч Д.Галсансүх зэрэг 10 гаруй зохиолчид өөрсдийн бүтээлээ танилцуулж байна.
Мөн ном, сэтгүүл хэвлэдэг хэвлэлийн компаниудын төлөөлөл оролцож байна.
“Номын баяр” өдөрлөгийн үеэр “Элбэг дээл” илтгэлийн уралдаан, “Үсэглэлийн хаан”, “Чихэртэй АХА”, “Амттай АХА”, “Шилдэг аниме дүр шалгаруулах” тэмцээн зохион байгуулна.
Сэтгэгдэл: