Боловсрол | 2026-10-05
Ачит Ихт ХХК ерөнхий боловсролын сургуулийн 9 дэх химийн кабинетаа хүлээлгэн өглөө
А.Админ / 77
Ачит Ихт ХХК ерөнхий боловсролын сургуулийн 9 дэх химийн кабинетаа хүлээлгэн өглөө

“Ачит-Ихт” ХХК ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Химийн кабинетыг иж бүрнээр тохижуулж, хүлээлгэн өглөө.

Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү ажил нь хүүхдүүд шинжлэх ухааныг туршилт, судалгаанд тулгуурлан суралцах, ирээдүйн мэргэжлээ сонгох боломжийг бүрдүүлсэн бодит хөрөнгө оруулалт юм.

Тус компанийн хамт олон өнгөрсөн жилүүдэд ерөнхий боловсролын 8 сургуулийн химийн кабинетыг засварлан, иж бүрэн тохижуулсан бол өнөөдөр 9 дэх химийн кабинетаа хүлээлгэн өгч байна.

“Ачит-Ихт” ХХК нь 2017 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэнд гэхчлэн бүхий л салбарт хийж иржээ.

Сэтгэгдэл: