Боловсрол | 2026-06-30
Орхон аймаг 50 жилийн ойн хүрээнд ЕБ-ын бүх сургуулиа Шүд угаах булантай болгож байна
А.Админ / 42
Орхон аймаг 50 жилийн ойн хүрээнд ЕБ-ын бүх сургуулиа Шүд угаах булантай болгож байна

 

Эрдэнэт хот түүхт 50 жилийн ойгоо угтан иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудаас цугласан хандивыг нийгмийн салбарт чиглэсэн, үр өгөөжтэй, үлдэцтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөн хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн нэг нь “Шүд угаах булан” байгуулах төсөл юм. 

Төслийн хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 17 сургуулийн 22 хичээлийн байр, хувийн хэвшлийн 4 сургууль буюу нийт 21 сургуулийн 26 хичээлийн байранд сурагчид шүдээ угаах боломжтой “Шүд угаах булан” байгуулж байна. Сургууль бүрт 4-5 ширхэг угаалтуур бүхий шүд угаах зориулалтын буланг тохижуулснаар сурагчид өдөр бүр шүдээ тогтмол угаах боломж бүрдэх юм. 

Орхон аймаг 2025 онд ерөнхий боловсролын 22 сургуулийн 2557 сурагчийг амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Үзлэгээр нийт хамрагдсан сурагчдын 88.6 хувь нь шүдний өвчлөлтэй, шүд цооролттой гэж гарсан бол нийт сурагчдын 81.5 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэсэн дүн гарсан. 

Сургуулийн орчинд сурагчдын шүд угаах зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж ирсэн ч зориулалтын орчин, материаллаг баазын хүрэлцээ хангалтгүй байсан. Тиймээс энэхүү төсөл нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд урт хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт болохыг сургуулийн удирдлагууд онцолж байна.

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагын хандиваар хэрэгжүүлж буй бас нэг томоохон төсөл нь Эрдэнэт 50 зүрх” төсөл юм. “Бундан” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй тус төсөл нь 50 бяцхан зүрхийг эрүүл энх болгох зорилготой. Төслийн хүрээнд 150 хүүхдийг үзлэгт хамруулж, зүрхний гажигтай 34 хүүхдийг оношилсон бөгөөд өнөөдрийн байдлаар 7 хүүхэд зүрхний мэс засалд амжилттай ороод байгаа юм.

Сэтгэгдэл: