Алслагдсан багуудад эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх “Үйлс Бадрах” Өрхийн эрүүл мэндийн төвд “Яаралтай тусламжийн нэгж”-ийг шинээр байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал, ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус төвийг байгуулахад орон нутгийн төсвийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд яаралтай тусламжийн үйлчилгээ хүргэх 24 тоног төхөөрөмжийг байршуулжээ.
Яаралтай тусламжийн төв ашиглалтад орсноор Цагаанчулуут, Рашаант, Наран, Уртын гол багийн 3520 өрхийн 14500 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ цаг алдахгүй, хурдан шуурхай үзүүлэх боломжтой болж байна
Сэтгэгдэл: