Нийгэм | 2022-04-06
Байлдааны зориулалтын галт зэвсэг, сум хэрэгсэл хадгалж байсан этгээдүүдийг саатуулжээ
Б.Саранчимэг / 129
 Байлдааны зориулалтын галт зэвсэг, сум хэрэгсэл хадгалж байсан этгээдүүдийг саатуулжээ

Тагнуулын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Нэр бүхий 5 этгээд улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авах, нэр бүхий улс төрчдийг хөнөөхөөр төлөвлөж,  байлдааны зориулалттай галт зэвсгүүдийг хадгалж байсан нь эд мөрийн баримтаар нотлогдсон байна. Тэднийг шалгалтаар илрүүлж саатуулсан бөгөөд, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. Мөн дээрх этгээдүүдийн гэр, албан газраас 12 галт хэрэгсэл, 800 гаруй сум  хурааж авсан байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгч Б.Баасанцогтын нэр дээр байдаг галт зэвсэг байсан тул түүнийг өчигдөр саатуулжээ. 

Түүнчлэн жагсаал, цуглаанд оролцогчдыг элдэв ятгалаг, үймээн самуунд уруу татагдахгүй байхыг Тагнуулын Ерөнхий газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл: