Орхон аймаг энэ тавдугаар сарыг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих, оролцоо”-ны сар болгон зарласан. Энэ хүрээндээ амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настан гээд 50 иргэнд өргөө гэр олголоо.
Аймаг, сумдын Засаг дарга нарт хандаж гэр хүссэн 150 орчим иргэний өргөдөл ирснийг аймгийн Нийгмийн халамжийн зөвлөл, Баян-Өндөр, Жаргалан сумдын Амьжиргааг дэмжих зөвлөл, баг, сумдын ажлын албаны хамтарсан хурлаар хэлэлцэн, тэдний аж байдлын үнэлгээг гаргаж 50 иргэнийг сонгон гэр олгосон байна.
Түүнчлэн гэр олгох асуудлыг Аймгийн ИТХ-аар төсвийг баталж өгснөөр орон нутгийн Өмчийн газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл: