Орхон аймгийн баяр наадамд зургаан насны морьд уралдана. Эдгээр морьдыг унаж хурдлуулах унаач хүүхдүүдийн бүртгэлийг Хүүхдийн ордны нэг давхарт хийж байна. Бүртгэл маргааш орой 20 цагт дуусна.
Баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор наадмын өдрүүдэд нэмэлт бүртгэл хийхгүй юм. Мөн баяр наадмын тухай шинэчлэгдсэн хуулиар хурдан морь унаж уралдах унаач хүүхдийн насны доод хязгаар найм байхаар тогтоожээ.
Уралдаанч хүүхдийн бүртгэл хийлгэхдээ:
• Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Эрүүл мэндийн тодорхойлолт
• Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
• Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
• Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
• Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
• Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ зэргийг авч ирэх шаардлагатай.
Сэтгэгдэл: