Нийгэм | 2022-09-16
Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг
Б.Саранчимэг / 640
Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ нь зорчигчийн урсгалд тулгуурлан 18 багийн нутаг дэвсгэрийг хамарч нийт зургаан чиглэлд дунд оврын 34 автобус үйлчилж байна. Энэ нь “Тод од транс”, “ББ-ОД” ХХК-ийн автобуснууд бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, сурагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэхэд нь нөхөн олговор гэж жилд 1,2 тэрбум төгрөгийг орон нутгаас олгож байна.
Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлж буй компанийн гүйцэтгэлийг үнэлэн сард 100 сая төгрөгийг олгодог.
Мөн Баян-Өндөр сумын хэмжээнд хүүхдийн долоон автобус үйлчилгээ үзүүлж 1-5 дугаар ангийн сурагчдад үйлчилдэг бол ахмадын нэг автобус явж байна. 
Ахмадын болон хүүхдийн автобусыг орон нутгийн төсвийн төсөл хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлдэг. 2022 онд хүүхдийн автобусны зардалд  252,2 сая, ахмадын автобус хөтөлбөрт 104,6 сая, Жаргалант сумын хүүхдийн автобус хөтөлбөрт 30,1 сая төгрөг зарцуулсан байна. 
Ийнхүү орон нутгаас нийтийн тээвэрт нөхөн олговор олгож байгаа ч энэ нь яг иргэдэд чиглэсэн үйлчилгээ болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн цахимжуулхаар ажиллаж байна. Цахим болсноор зорчигч урсгалыг тооцоолох, хөнгөлөлттэй үйлчилгээ авч буй иргэдийн бодит тоон мэдээлэл гарах зэрэг олон асуудал шийдэгдэнэ. 

Сэтгэгдэл: