Нийгэм | 2022-10-03
Аймгийн хэмжээнд нэг портер мод 410000-450000 төгрөгийн үнэтэй байна
Б.Саранчимэг / 328
Аймгийн хэмжээнд нэг портер мод 410000-450000 төгрөгийн үнэтэй байна

Орхон аймаг энэ жил мод, нүүрсний үнийн тогтвортой байдлыг барьж, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх тал дээр анхаарч байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй түлээ, нүүрсний захууд 936 тн нүүрс, 95 портер түлээний нөөцтэй байна. Нэг портер нүүрс 300-320 мянган төгрөг, нэг портер мод 410000-450000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Баян-Өндөр сум өвлийн улиралд 130 м.куб түлээ хэрэглэдэг. Орхон аймгийн хувьд газар нутгийн хэмжээ бага, түлээ бэлтгэх газар байдаггүй улмаас Булган аймагтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдаас түлээний мод авдаг.
Тиймээс өнгөрсөн жил “Хожуул” төслийг хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд нэг портер модыг 280 мянган төгрөгөөр худалдаалсан. Ингэснээр иргэдийн эдийн засгийг дэмжих, түр ажлын байраар хангах олон давуу тал бий болжээ. 
 

Сэтгэгдэл: