Нийгэм | 2022-10-18
Орхон аймгийн Маргад дээд сургууль Улаанбаатар Эрдэм их сургуулийн салбар сургууль боллоо 
Б.Саранчимэг / 2120
Орхон аймгийн Маргад дээд сургууль Улаанбаатар Эрдэм их сургуулийн салбар сургууль боллоо 

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/926 дугаар тушаалаар Маргад дээд сургуулийг Улаанбаатар Эрдэм их сургуулийн салбар сургууль болголоо. Ижил  хөтөлбөртэй их дээд сургуулиуд нэгдэх нь дээд боловсролын сургалтын чанарыг улам сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг олон давуу талтай юм
Маргад дээд сургууль нь 28 багш 680 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл, эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, ажлын албаныхан Маргад дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Сэтгэгдэл: