Нийгэм | 2022-12-16
ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Б.Саранчимэг / 133
ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Бүсийн оношилгоо эмчилгээний төв 2007 онд цаг товлох кабинетыг  гурван сувилагчийн орон тоотойгоор байгуулж 2020 оноос эхлэн утсаар цаг товлох үйлчилгээг нэвтрүүлсэн.

Тэгвэл энэ онд цаг товлох үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж таван хүний орон тоотойгоор ажиллаж эхэллээ. Ингэснээр аваагүй дуудлага 31230 байсныг 1147 болгон бууруулжээ. Мөн утсаар цаг товлохоос гадна шинжилгээний хариу хэвлэх, төлбөр тооцооны кассыг нэмэлтээр ажиллуулж бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн 77000040 дугаарт ONE CALL үйлчилгээг идэвхжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр цаг товлолын 5 ажилтан дуудлага бүрийг алгасахгүй авах, иргэний яриаг хадгалах, дуудлагыг шилжүүлэх боломж бүрдэх юм.  

Сэтгэгдэл: