| 2023-05-11
Жаргалант суманд “Цахим татвар” өдөрлөг боллоо
Г.Оюунтуяа / 261
Жаргалант суманд “Цахим татвар” өдөрлөг боллоо

           Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” аян Орхон аймагт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаад Жаргалант суманд “Цахим татвар” өдөрлөгийг  зохион байгуулж, сургалт, буухиа тэмцээн зохион байгууллаа.

              Сургалтад нийт 40 орчим малчин, тариаланч оролцож , татвартай холбоотой нийтлэг гарч байгаа зөрчил, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл авлаа. Түүнчлэн цахимаар дамжуулан татварын үйлчилгээг авах заавар зөвлөгөөг өгч, малчны хотноос төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах боломжийн талаар чиглүүлэх сургалтыг өгч ажиллажээ.

 

               Мөн үеэр ЕБС-ийн сурагчдын дунд “Ирээдүйн татвар төлөгч” сургалт, буухиа тэмцээнийг зохион байгуулж, ялалт байгуулсан хамт олныг шагнаж урамшууллаа.  “Татвар төлөгчдийн өдрүүд 2023” аян 5-р сарын 12 хүртэл үргэлжилнэ.  

Сэтгэгдэл: