Нийгэм | 2023-09-05
Орхон аймаг “Зэс фестиваль” зохион байгуулна
Б.Саранчимэг / 266
Орхон аймаг “Зэс фестиваль” зохион байгуулна

Орхон аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг сурталчлах зорилгоор энэ сарын 22, 23-нд Зэс фестиваль зохион байгуулна.

Уг фестивалийг аймгийн засаг даргын захирамжийн дагуу Монголд зочлох жил-ийн хүрээнд хийхээр төлөвлөж байна.

“Зэс фестиваль” эвентийн үеэр “Copper art” зэсээр урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа гарна. Мөн үйлдвэрүүдтэй танилцах аялал хийх юм.  Тус фестивальд зэс эдлэлийн гар урлал, үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцох боломжтой юм.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар ажиллаж байгаа бол, хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдмин" ХХК, "Ачит Ихт" ХХК, "Гал Сэнтий" ХХК, "Зэс Эрдэнийн хувь" ХХК ажиллаж байна.

Сэтгэгдэл: