Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас энэ долоо хоногт түлээ, нүүрсний үнэд зохиомол үнийн хөөргөдөл байгаа эсэхэд шалгалт хийх юм.
Энэ сарын тавны байдлаар Баян-Өндөр сумын хэмжээнд 150 м3 буюу 37 портер түлшний мод, 120 тн нүүрсний нөөцтэй байна.
Их залуу багт байрлах “Буянтхангай” зах дээр портер мод 600,000 төгрөг, шуудай мод 8000 төгрөг, шуудай нүүрс 11000 төгрөг, “Ингэт” зах дээр портер мод 500.000 төгрөг, шуудай мод 8000, шуудай нүүрс 11000 төгрөгийн үнэтэй байна.
Энэ жил зэргэлдээх Бугат, Орхон, Сэлэнгэ, Хангал сумдаас нийт есөн мянган метр куб мод нийлүүлэхээс 6000 гаруй метр куб мод бэлтгэн борлуулсан байна.
Сэтгэгдэл: