Эрүүл мэнд | 2023-11-21
"Эмч" хөтөлбөрийн хүрээнд 40 эмч гадаад улсад мэргэжил дээшлүүллээ
А.Админ / 305

Орхон аймаг 2017 оноос хэрэгжүүлсэн “Эмч”  хөтөлбөрийн үр дүнд БОЭТ-д Хавдрын Бай эмчилгээ, Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эмчилгээ, Дурангийн тасаг байгуулагдаж Ангиографи, томографийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.

2021-2022 онд тус хөтөлбөрт 250 сая төгрөг батлагдаж 818 эмч, эмнэлгийн ажилтан мэргэжил, ур чадвараа дээшлүүлсэн бол 2023 онд 175 сая төгрөг батлагджээ.  

Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд:

  • БНСУ-д ангиографи, хоол судлал, эрүү нүүр, ам судлал, БНХАУ-ын ӨМӨЗО-д сувилахуйн чиглэлээр нийт 40 эмч, сувилагч мэргэжил дээшлүүлжээ.
  • Эрүүл мэндийн салбарын 40-өөс дээш насны 400 ажилтан, эмч нарыг бамбай булчирхайн дааврын шинжилгээнд хамруулав.
  • Төгсөлтийн дараах сургалтад 112, ажлын байрны сургалтад 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа.
  • Нотолгоонд суурилсан анагаах ухаан, эмнэлзүйн заавар ашиглалтыг нэмэгдүүлэх “UpToDate программын хэрэглээг өргөжүүлэх” уралдаанд 35 эмч оролцов.
  • Эмч нарын мэргэжлийн ур чадвар, судалгаа, шинжилгээг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулж 30 эмч өөрсдийн судалгаа, эрдмийн ажлаа танилцууллаа.
  • Эрүүл мэндийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  • Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж БНСУ-тай Алсын зайн оношилгооны төв байгуулж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
  • “Сувилахуй ба эрх зүй”, “Сувилагч ба Эрүүл мэнд” аяныг зохион байгуулж Төвийн бүсийн  6 аймгийн 300 гаруй эмч, сувилагч оролцлоо.
  • Орхон аймагт 2015 онд 10 мянган хүн амд ноогдох их эмчийн тоо 27,4 хувьтай байсан бол “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 33,9 болж нэмэгдсэн байна.

 

 

Сэтгэгдэл: