Нийгэм | 2024-01-30
Орхон аймагт “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулна
А.Админ / 208
Орхон аймагт “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулна

Орхон аймагт Бүгд Найрамдах Киргиз улсын  Үндэсний ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ой судлалын шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн төвийн захирал Р.К.Рапажаеваар ахлуулсан зочид айлчиллаа.

Зочдыг  аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд нар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар Орхон аймагт “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах, түүний арчилгаа хамгаалалт, хөрс, байгаль цаг уурын онцлогт нийцсэн жимсний мод нутагшуулах талаар санал солилцлоо.

Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз улсад албан айлчлал хийсэн. Энэ үеэр Орхон аймаг, Эрдэнэт хотод хоёр улсын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ногоон өв” санаачилгатай уялдуудах ажлын хүрээнд дээрх ажлыг эхлүүлж байгаа юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл: