Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг дөрвөн давхар “Номын өргөө”-тэй боллоо.
Тус өргөө нэг дор 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уншлагын дөрвөн танхимтай, багаар ажиллах болон ганцаараа ажиллах өрөөнүүдтэй юм.
Орхон аймгийн “Номын төв” нь 1976 онд байгуулагдаж байсан. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр Номын төвийн ачаалал нэмэгдэж үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсон тул орон нутгийн удирдлагууд 2020 оноос шинэ барилга барих шийдвэр гаргаж барилгын ажлыг нь эхлүүлсэн юм.
Өнөөдөр ашиглалтад орж буй “Номын өргөө”-ний гурван давхарт АНУ-ын Соёл, мэдээллийн төв нээлтээ хийж үйл ажиллагаагаа танилцууллаа.
Орхон аймгийн 106 мянган хүн амын 46.7 хувь нь 19 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлж уншлага, цахим, урлан, сургалт, программ, цахим тоглоомын өрөөнүүдтэй юм.
Сэтгэгдэл: